“Radiohead” хамтлагийн дуучин Том Йорк, 1980-аад оны сүүлээр байгуулагдаж байсан “Массив Аттак” хамтлаг “Occupy London” хөдөлгөөнд нэгдлээ. Тэд Швейцарийн банкны “Юү Би Эс” компанийн байранд 100 гаруй хүмүүсийн хүрээлэлд 3D хэлбэрээр тоглолт зохион байгуулжээ. АНУ-д өрнөсөн “Уолл Стритийг эзэлье” хөдөлгөөнөөс өртөөлөн Лондонд “хүрэлцэн ирээд” буй “Лондонг эзэл” хөдөлгөөн нь улс орныхоо эдийн засгийн хямралд банк санхүүгийнхэн үүргээ гүйцэтгэх, ард түмэнд улсын баялгийг жигд тараахыг шаардах зорилготой билээ.
У.Болор