“Нэг мандаттай тойрог дээр ажиллах шаардлагатай”

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“Нэг мандаттай тойрог дээр ажиллах шаардлагатай”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаанаараа УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцсэн ч дахин ажиллах шаардлага байна гэсэн зарчмын шийдэлд хүрчээ. Тиймээс тус бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс энэ тухай нь тодрууллаа.

-МАН-ын бүлгийн хувьд “Ардчилсан намын бүлэг манай бүлгээс тавьсан саналыг хүлээж авсан” гэсэн тайлбар хийсэн боловч, танай бүлгээс дахин ажиллах шаардлага байна гэж үзэж. Яг ямар асуудал ажиллагаа шаардаад байна вэ?

 
-Бүлэг дээр асуудлуудыг хэлэлцээд, МАН-аас тавьсан саналуудыг ямар ч байсан хүлээж авахад бэрх байна гэж үзлээ. Тухайлбал, Улаанбаатар хот болон бусад аймагт  нэг мандаттай тойрог дээр олон нэр дэвшигчтэй байгаа тохиолдолд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тэгш байдал хангагдахад маш хэцүү байгаа. Тийм учраас тэгш бус байдлыг арилгах тал дээр ажлын хэсэг дахиж ажиллах шаардлага байна гэж бүлгээс үзсэн. Гэхдээ бүлгийн хувьд Сонгуулийн хуулийг цаг хугацаандаа баталж гаргах шаардлагатай гэдэг санал хэвээр байгаа гэдгийг хэлэх байна.

-Үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан зарлачихаад байгаа, тэгэхээр бас цуцлагдаж мэдэх нь ээ. Бүлэг ажлын хэсгийн төвшинд “Сонгуулийн хууль дээр ажиллах шаардлага байна” гэж үзсэн болохоор?

-Үдээс хойшхи  чуулганы нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэх байх. УИХ-ын даргатай өчигдөр уулзаад чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг ярьсан байгаа.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж