БНХАУ-ын нутаг дэвсгэрт бусдыг биеэ үнэлэхэд уруу татсан хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Дэлгэрцэцэг, Б.Энхцэцэг нарт холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.40 цагт эхэлж, дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, унаа машинаар үйлчилсэн, орон байраар хангасан гэх үндэслэлээр Д.Дэлгэрцэцэгт хоёр жил, Б.Энхцэцэгт гурван жил зургаан сарын хорих ял оноосон байна. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, улсын яллагчаар Ц.Уртнасан, өмгөөлөгчөөр С.Батжаргал, П.Одончимэг, Ч.Мягмар нар оролцлоо.
Дашрамд дуулгахад, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 14.00 цагт цагт дээрх хэрэгтэй адил зүйл анги бүхий Д.Сэлэнгэд холбогдох хэргийг шүүх хурал болно.
С.Отгон