Нээлтийн ёслол өчигдөр Зуунмод хотноо болж УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Шадар сайд М.Энхболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн Су.Батболд, Д.Дондог болон бусад хүн оролцлоо. Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд тав дахь аймаг ийнхүү спортын ордонтой болж байна. Ирэх жил нийслэлийн 8 дүүрэгт тус бүр 1000 хүртэл хүний суудалтай спортын ордон барихаар төлөвлөн хөрөнгийг нь 2012 оны төсөвт суулгаад байгаа юм.
Мөн өдөр Төв аймгийн Зуунмод хотноо аймгийн малчдын 3 дугаар зөвлөгөөн болж, Морин спорт, уяачдын салбар хорооны тэргүүнээр УИХ-ын гишүүн Су.Батболдыг сонгосон байна. Зөвлөгөөнд Шадар сайд, Монголын Морин спорт уяачдын холбооны Ерөнхийлөгч М.Энхболд оролцон салбар хорооны батламжийг нь гардуулж амжилт хүслээ. Төв аймаг 3 мянга гаруй уяачтай бөгөөд Тод манлай, Манлай, Алдарт уяачдаараа улс даяар алдартай юм.