Баянхонгорт дахин газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Баянхонгорт дахин газар хөдлөв

Баянхонгор аймагт энэ сар гарсаар гурван удаа газар хөдөлсөн байна. Хамгийн сүүлд өчигдөр оройн 20.20 цагт тус  аймгийн Баян-Өндөр сумаас урд зүгт 119 км-ийн зайд 3.8 магнитудын хүчтэй  газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас орон нутагт хохирол учраагүй байна. Үүнээс өмнө энэ сарын 5-ны өдрийн 23.32 цагт мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 44 км-ийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Түүнчлэн энэ сарын 1-нд Баянхонгор аймгийн Баянговь сумаас хойд зүгт зургаан км-ийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.

Э.Пагма

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж