Баянхонгор аймагт энэ сар гарсаар гурван удаа газар хөдөлсөн байна. Хамгийн сүүлд өчигдөр оройн 20.20 цагт тус аймгийн Баян-Өндөр сумаас урд зүгт 119 км-ийн зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас орон нутагт хохирол учраагүй байна. Үүнээс өмнө энэ сарын 5-ны өдрийн 23.32 цагт мөн Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 44 км-ийн зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Түүнчлэн энэ сарын 1-нд Баянхонгор аймгийн Баянговь сумаас хойд зүгт зургаан км-ийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.
Э.Пагма
Эх сурвалж: www.mminfo.mn