“Twilight”-ын од хамгийн их орлоготой

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“Twilight”-ын од хамгийн их орлоготой

“Forbes” сэтгүүлээс нэрлэсэн тэрбумтан оддын жагсаалтыг “Twilight” киноны жүжигчин бүсгүй Кристен Стюарт тэргүүлсэн байна. Харин түүний хамтран тоглогч Роберт Паттинсон жагсаалтын гуравдугаарт бичигджээ  Хоёр тэрбум ам.долларын орлогоор “Box office”-ыг тэргүүлж буй “Twilight” киноны “New Moon”, “Eclipse” зэрэг ангиудад тоглосон Кристен Стюартад кино студи 55.83 сая ам.доллар төлсөн гэнэ. Харин цус сорогчийн дүр бүтээсэн Роберт Паттинсон хажуугаар нь  “Remember Me”, “Water For Elephants”  зэрэг нэг бус кинонд дүр бүтээсэн ч 39.43 сая ам.долларын орлогоор Кристений дараа гуравдугаарт бичигджээ. “Forbes” хамгийн их орлоготой жүжигчдийн хоёрдугаарт 45.67 сая ам.долларын орлогоор, өнгөрсөн жил “Алиса гайхамшгийн оронд” кинонд тоглосон Энн Хэйтуэг нэрлэжээ. Тим Бартоны найруулсан Диснейн бүтээл нэг тэрбум ам.долларын ашиг авчирсан юм. Хамгийн их орлоготой оддын эхний аравт “Харри Поттер” цуврал киноны од Британийн жүжигчин Дэниэль Рэдклифф, “Transformers” кинонд тоглосон Шиа Лабуф,  “Шерлок Холмс”-ын Роберт Дауни, өнгөрсөн жил “Оскар”-т нэр дэвшсэн “True Grit” киноны од Мэтт Дэмон, жүжигчин Кейт Бланшетт, Мерил Стрийп мөн Жонни Депп нар бичигджээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж