Цас, мөсний наадам нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Цас, мөсний наадам нээгдлээ

Өвлийн хүйтнээс зугтан дулаан оронд тавтай амрахыг хүсэмжлэх болсон энэ үед талын өвлийн жаврыг “гайхуулах” нэгэн баяр болж байна. Өвөр Монголын Хөлөнбуйрт цас, мөсний наадам эхэллээ. Ирэх гуравдугаар сарыг хүртэл үргэлжлэх наадам гадаадын жуулчдыг татах зорилготой ажээ.


Наадмын үеэр нутгийн иргэд бөхийн барилдаан, морины уралдаан, сур харваанд оролцож, чаргаар гулган, монгол ардын бүжгийн тоглолтыг сонирхуулах гэнэ. Мөн цас, мөсөөр урласан баримлууд нь олны анхаарлыг татаж байна. Наадмын зочид нутгийн иргэдийн өөрсдийн гараар урласан өвөрмөц чаргаар гулгах боломжтой юм. Шинэ жил болон Цагаан сарын үеэр тусгай шоу үзүүлбэрийг тус наадам зохион байгуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж