Оюутнууд Татварын ерөнхий газарт зочилно

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Оюутнууд Татварын ерөнхий газарт зочилно

Зарим их, дээд сургуулийн оюутны төлөөлөл өнөөдөр Татварын ерөнхий газарт зочилно. Тэднийг татварын албаны үйл ажиллагаа, үйлчилгээ хөгжлийн түүхтэй танилцуулах ажлыг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсээс санаачлан зохион байгуулахаар болжээ.  Ирээдүйн татвар төлөгчид, татварын албан хаагчид болох оюутнуудад татварын хууль тогтоомжийг сурталчлах, татварын тухай ойлголтыг зөв хэвшүүлэх зорилго бүхий уг аялал өнөөдөр, маргааш хоёр өдөр болох ажээ. 

Оюутнууд эл өдөрлөгийн хүрээнд Татварын ерөнхий газрын удирдлагатай уулзаж, дараа нь “Нэг цэгийн үйлчилгээний танхим”-тай танилцан татварын түүхийн музейд саатах нь ээ. Мөн утсаар зөвлөгөө өгөх төвийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Мэдээлэл технологийн үйл ажиллагааг үзэн татвар төлөгчдийн танхимд зочлон “Зуун зуунаар өртөөлсөн алба” баримтат киног үзэн харилцан яриа, асуулт хариулт өрнүүлэх юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж