Мэргэжлийн дугуйн спортын топ дөрвөн уралдааны нэг болох Тур де Франс 2013 онд 100 жилийн ойтойгоо золгох юм. Харин тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс 100 дахь удаагийн уралдааныг Францын алдарт Корсика аралд зохион байгуулах болсон тухай мэдэгдсэн байна. Тур де Франс уралдааны захирал Кристиан Прудхом болон Корсика арлын гүйцэтгэх зөвлөлийн тэргүүн Пол Жиакоби нарын мэдээлснээр дундад зууны үеийн Корсика аралд Тур де Франсын эхний гурван шат болох гэнэ. “Байгалийн үзэсгэлэн цогцолсон, гайхамшигтай тогтоцтой, уран зураг шиг сайхан газар спортын арга хэмжээ зохион байгуулах нь тун сонирхолтой санаа” хэмээн ноён Прудхом ярьжээ.
Score Studio