Ардчиллын өдрүүд үргэлжилж байна. Уржигдар уг өдрүүдийг цэнхэр хивсний ёслолоор нээсэн бол өчигдөр ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан “Ардчилсан хувьсгал ба ардчиллын түүх” 20 боть номын нээлт болов. Номын нээлтэд АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, номыг эмхтгэсэн Б.Ширнэн, Ш.Одонтөр, Ч.Цэрэнчимэд, Я.Дүгэрсүрэн, ардчилсан хөдөлгөөний зүтгэлтнүүд оролцлоо. Нийт 20 боть номын эхний дөрвөн цуврал хэвлэгдэн уншигчдын гарт хүрээд байгаа юм.
Ардчиллын түүхийн эхний эдгээр ботиудад 1989-2010 оны түүхэн товчоог багтаажээ. Үлдсэн 16 боть нь удахгүй бэлэн болох юм байна. Монгол Улсын 21 аймгийн Ардчилсан намаас арав нь аймгийнхаа ардчиллын түүхийг номд багтаасан байна.
Харин өнөөдөр 14.00 цагаас “SHUFFLE PARTY” арга хэмжээ болох юм.
Д.ОЮУН