Сахлаа ургуулж, тэмцэл хий л дээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Сахлаа ургуулж, тэмцэл хий л дээ

Монголчууд жагсаал цуг­­лаанд их дуртай. Гэсэн хэр­нээ жагсаал цуглаанаа гоё хийж чаддаггүй юм шигээ. Сүхбаатарын тал­бай руу машины чиргүүл чирч   авчраад, дээр нь жаг­саал толгойлогч гарч жаа­хан ори­лоод, “огцор, ог­цор, огцор” гэж гурвантаа ха­шгираад да­раагийн хүнд микрофон шил­жиж байгаа юм. Дараагийн хүн ч эхнийхээ хүний хийсэн үйлдлийг давтаж хийгээд л гүйцээ. Жагсаалын үндсэн са­наа, цаашаа хүрэх гээд байгаа зо­рилго нь бараг л тодорхойгүй. Тухайн хандсан бай­гууллагадаа шаард­лагаа хүргэж өгөөд, ха­риугаа авах хугацаагаа тов­­лоод л жагсаал тарна даа. Дараа нь шаардлага биел­­сэн эсэх нь мэдэгдэхгүй зам­харчихна. Гэтэл гадныхан жаг­саал цуглааныг яаж хийж бай­гааг хар даа. Бельгийн жүжигчин Бенойт Пуелвуурд энэ оны нэгдүгээр сард шинэ Засгийн газрыг шаардаж сахлаа ургуулахыг нийт эр­чүү­дэд уриалсан байгаа юм. Ха­рин түүний уриалгыг 800 гаруй эрэгтэй дэмжин сахлаа ургуулж эхэлсэн байна. Ингээд тэдний шаардаж бай­сан шинэ Засгийн газар өн­гөр­сөн зургаадугаар сард бай­­­гуулагдсанаар тэдний тэм­­­цэл үр дүнд хүрчээ. Ха­рин Бельгийн радиогийн хөт­­лөгч Коен Филлет сахлаа үр­­гэлжлүүлэн ургуулж  бай­­гаад сая­хан хусуулсан су­рагтай. Сахал нь ургаад бараг цээжээ хүрсэн гэдэг. Мөн энэ жилийн нэгдүгээр сараас эхэлсэн Ара­бийн хувьсгалыг харахад л хангалттай жишээ олон гарна. Ливийн удирдагч Муам­мар Каддафиг буудуулж нас барсны дараа ард түмний баяр баясгалан дээд цэгтээ хүрч байгааг зурагтаар үзүүл­­сэн дээ. Манай улсад сур­гууль, цэцэрлэгийн багш нар жагсаал хийгээд л байна. Гэтэл тэд өдөрт хоёр цагийг л жагсаал цуглаанд зарцуулж байна шүү дээ. Тэгэхээр тэм­­цэл яаж ч үр дүнд хүрэх вэ дээ. Ядахдаа эрэгтэй багш нар сахлаа ургуулж тэм­­цэл хийгээд нэг үзээсэй. Үр дүнд хүрч юуны магад. Нэг өдөр жагсаад л асуудал ший­дэгд­чихдэг бол Монгол Улсад асуу­дал байх уу. Одоо ху­виа­раа автомашин оруулж ирж борлуулдаг иргэдийн эрх ашиг зөрчигдөж эхэлж бай­­на. Тэд ч гэсэн жагсаал цуг­лаан хийж магадгүй. Хэр­вээ жаг­сахаар болбол урьд өмнөх жагсаалуудаас шинэлэг хийх хэрэгтэй. Зүгээр нэг шаардлага өгөөд өнгөрч бо­­лохгүй шүү дээ. Шинэлэг байцгаая. 

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж