Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн хуульч нэрээрээ олонд танил болсон М.Ичинноров Ардын намд ороод жил гаруй болсныхоо дараа сая нэг юм иргэний хөдөлгөөнөөс нь огт өөр дүрмээр үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг нь ухаарсан даг аа. Тэрбээр Ж.Батзандан, О.Магнай хоёрынхоо хувьд  лидер байж чадсан уу гэвэл тийм. Хийж буй үйлдэл, хэлж, ярьж буй нь хүмүүст таалагдаж байсан.   Гэхдээ  игэний хөдөлгөөнийхний ихэнх нь эрх баригчдын нү­дэнд өртөж, албан ту­шаалаар амаа таглуулдаг жишиг Монголд дэлгэрсэн. М.Ичинноров ч тэр жишгийг  дагасан.  Өөрсдийн эсрэг тэм­-­цэж буй бүхнийг  дуугүй бол­гох нь эрх баригчдын мөн­хийн хүслэн. Тиймээс  хүний эрхийн хуульчийг намдаа эл­сүүлсэн нь Ардын намын буруу биш. Энэ бол улс төр. Харин тэр намд гүйж очоод элсдэг нь л гажиг байхгүй юу.   

М.Ичинноров Ардын намд анх элсэхдээ яг л “Ур­банек”-ийн  Б.Лхагважав шиг гараагаа эхэлж байлаа.  Өнөөд­­рийн Б.Лхагважав өчигд­рийн М.Ичинноровтой ижил­­хэн гэсэн үг.  “Ардын на­­мыг цэвэрлэх гэж зовж бай­хаар шинэчилнэ” гэж бай­сан бүс­гүй өнөөдөр Ардын на­мын­хаа эсрэг ярьж эхэллээ. Инээд­­тэй хэрэг. Ардын нам түүнийг   бага хурлын ги­шүүн болгохдоо мөнгө, туулсан замнал энэ тэрийг шаардаагүй. Аль ч болзлыг  хангаагүй байж суга дэвшсэн түүнд өөр юу хэрэгтэй гэж. Одоо түүний үгийг хэн сонсох билээ.  Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд  таван байнгын хороо байгуулахад Залуучууд, гэр бүлийн бод­логын байнгын хорооны дэд даргаар М.Ичинноровыг удирд­­лагууд нь томилсон. Ха­рин тэрбээр юу хийсэн бэ. “Үнэ цэнэ” хэмээх нэртэй но­моо л гаргаснаас бус Ардын намынхан дундаас цойлж гарч чадаагүй. Чадах ч үгүй. Учир нь 90 жилийн түүхтэй ком­мунист угшилтай энэ намд М.Ичинноров зэрэг нь их мө­рөнд үйсэн зомгол төдий. Тэр­бээр уг нь өөрийгөө УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Арвин, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди шиг цойлоод гараад ирнэ гэж санасан биз. Гэвч их мөрний урсгалыг сөрж урсдаг зомгол бий билүү.  Өнгөрсөн сарын сүүлчээр болсон Ардын намын бага хурлаас гаргасан шийдвэрүүд намынхаа эмэгтэй гишүүдэд ээлтэй гарсан ч М.Ичинноровын хувьд гомдолтой байж. Тэгэхэд л  намаасаа коммунизмын үнэр нэвт ханхалж байгааг үнэртэж гэнэ.  Одоо тэгээд нэлээд бухимдалтай яваа бололтой. Дуртай цагтаа төр, засгаа шүүмжилж чаддаг байсан хүнийг бага хурал дээрээ үг хэлэхээс зүрхшээж чадаж байгаа нь Ардын намын “үнэ цэнэ” юм.   Ардын намыг “90 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин” гэж зүгээр ч нэг хэлдэггүй байх аа. Улс төрийн туршлагатай намын хувьд дотоод зохион байгуулалт, сахилга бат, гишүүдийнхээ зэрэг зиндааны асуудлаа түүгээр заалгана гэж юу байх вэ. Одоо нийгмийн шүүмж бүрийг өөрийн биеэр туулж хийсэн сонголтдоо эзэн болох л үлдэж дээ. Гэвч зомгол бол  зомгол. Их мөрөн бол их мөрөн шүү дээ.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж