М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээний эхний шат өчигдөр дууссан. Өнөөдрөөс эхлэн тав хоног хоёрдугаар шатанд дуучид өрсөлдөнө. Манай улсаас зургаан дуучин оролцож байгаа. Гэхдээ одоогоор манай дуучдаас хоёрдугаар шатанд хэн хэн шалгарч үлдсэн тухай мэдээлэл алга байна.
Олон орны 167 дуучин өрсөлдөж байгаа уг тэмцээний төгсгөлийн шат энэ сарын 14-нд болно. ДБЭТ-ын гоцлол дуучин, УГЖ С. Мөнгөнцэцэг 2009 онд уг тэмцээний тэргүүн байрыг эзэлж байсан билээ. Чихэнд чимэгтэй сайн мэдээ манай дуучдаас ирэх болтугай хэмээн ерөөе.