Дуучин Ж.Алтанцэцэг сүүлийн үед хувийн уран бүтээлдээ төдийлөн анхаарахаа больжээ. Нөхрийнхөө бэлэглэсэн “Pro sounds” студийн нөр их ажлын хажуугаар “Extacy” хэмээх охидын шинэ хамтлагийг рок попд данстай болгох гэж хэдэн сарын турш “чирж” яваа. Харин саяхан тэрээр хамтлагийн охидтой хамтран нэгэн шинэ уран бүтээл хийсэн гэнэ. Энэ нь 21 дахь эх бурханы дуу юм байна. Мөн тэрээр тун удахгүй “Extacy” хамтлагийнхаа охидтой хилийн дээс алхаж, тоглолт хийхээр төлөвлөөд байгаа гэнэ лээ.
Н.Хувьзаяа
Эх сурвалж: www.secret.mn