Пибоди Винсвэйн 5.1 хувийг эзэмшлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Пибоди Винсвэйн 5.1 хувийг эзэмшлээ

АНУ-ын эрчим хүчний тэргүүлэх компани "Пибоди Энержи" нь Хятадын томоохон нүүрс импортлогч Винсвэй-тэй 50:50 хувийн эзэмшил бүхий хамтарсан компанийг Монголд байгуулаад байсан билээ. Хоёр компани нь мөн Хятад, Ази Номхон далайн бүсэд хамтарч ажиллахаар харилцан тохиролцоод байна.

Хэдийгээр хоёр компани тэгш эрхтэйгээр хамтарч ажилласаар ирсэн ч Пибоди нь харилцагч компанийн 5.1 хувьтай тэнцэхүйц хувьцааг Хонконгийн бирж дэх арилжаагаар худалдаж авснаа өчигдөр мэдээллээ.

Винсвэй компанийн зах зээлийн үнэлгээ нь одоогоор 10.05 тэрбум хонконг доллар байгаа юм.

Монголд үйл ажиллагаа явуулж буй “Пибоди Винсвэй Ресорсез” компанийн хувьд нүүрс, ураны хэд хэдэн төсөл эзэмшдэг байна.  

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж