Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан өнгөрсөн сонгуульд өрсөлдөж байхдаа “ногоон” гэдэг үгийг гол имижээ болгож байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэрбээр сон­гогдоод удаагүй байхдаа хэр “но­гоон” гишүүн болохоо харуулж байсан. Гэтэл сүүлийн үед байгаль орчныг хамгаалах, эко ирээдүйг бий болгох талаар идэвхтэй дуу­гарахаа больсон гэж шүүмжлэх хүн бий. Говь-Алтай аймагт саяхан 270 чоно агнасан хэргийн тухай мэдээлэл цацагдах болсон. Харин үүнд эрхэм гишүүн тун их эмзэглэж буйгаа илэрхийлжээ. Бас болоогүй Г.Баярсайхан ги­шүүнтэй тохой залган суудаг хоёр нөхөр нь чоно агнахад гар бие оролцсон юм байх. Үүгээр зогсохгүй Ардын намын даргад  ёс зүйгүй гишүүддээ хариуцлага тооцохыг сануулаад авлаа. Тэрбээр энэ үйл явдлыг “Улстөрчид нь төрийн байгаль хамгаалах бод­логоос ухарч байгаагийн илрэл” гэж үзэж байгаагаа хэлжээ. Үүнийг эрхэм гишүүний байгаль орчныг хамгаалах идэвх сэргэв үү гэлтэй. Хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайд, намын дарга нараа хатуухан шүүмжилчихдэг. Мөн “Урт нэртэй” хуулийн хэрэгжилт, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг асуудлаас үүдэн “Ерөнхий сайдыг огцруулах хэрэгтэй” хэмээн дуугарч байсан удаатай. Ямартай ч ирэх сонгуулиар Г.Баярсайхан гишүүн “ногоон” гэх имижээр дахин гоёх бололтой. Харин энэ үгийг аль утгаар ойлгох нь сонгогчдын үзэл бодол, хүсэл сонирхлынх нь мэдэлд орших болов уу.  

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж