Гарааны шилдэг таван тоглогчийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Гарааны шилдэг таван тоглогчийг тодруулна

“TLG-13” Төрийн бус байгууллагаас зохион байгуулах “Сагсан бөмбөгийн шинэ жил” арванхоёрдугаар сарын 11-нд болно. Оны торгон мөчид сагсан бөмбөгчид цугларч,  Монголын сагсан бөмбөгийн сүүлийн 16 жилийн шилдэг гарааны таван тоглогч  болон “1+11”, “Лидер”, “Хасын Хүлгүүд”, “ER Харцага” гэсэн дөрвөн багаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нэг багийг тодруулах юм байна. Мөн өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 7-нд сагсан бөмбөгийн өнөө цагийн шилдэг гарааны таван тоглогчийг тодруулах санал асуулгын эхний шат боллоо. Тус санал асуулгад Монголын сагсан бөмбөгийн шилдэг дасгалжуулагчид  оролцсон бөгөөд найман багийн нэг, нэг тоглогчдоос байрлалд бүрт таван тоглогчийг нэрлэсэн байна.

Ингээд байрлалд бүрт шилдэг тавд багтсан тоглогчдыг сонирхуулъя.

Ниссан примьер лигт тоглож байгаа шилдэг гарааны таван тоглогч шалгаруулах санал асуулга:

1-р байрлалд:

Бадрах (Хасын хүлгүүд)
Сэргэлэн (Аватар)
Ихбаяр  (Баянзүрх булзс)
Даниел Мэгги (ER Харцага)
Бат эрдэнэ (Хасын хүлгүүд)

2-р байрлалд:

Отгонмөнх (Хасын хүлгүүд)
Баттөр  (Баянзүрх булзс)
Нэмэхбаяр (ER Харцага)
Од (Офицерууд)
Дархантөгс (TLG-13)

3-р байрлалд

Мөнхболд (Хасын хүлгүүд)
Мэргэн (ER Харцага)
Золжаргал (Хасын хүлгүүд)
Санчир  (Баянзүрх булзс)
Өсөхбаяр (Офицерууд)

4-р байрлалд

Сэдбазар  (Аватар)
Цэрэнбаатар (TLG-13)
Давхарбаяр (ER Харцага)
Ууганбаяр  (Хасын хүлгүүд)
Билгүүн (Баянзүрх булзс)

5-р байрлалд

Одбаяр (ER Харцага)
Дэлгэрням (ШУТИС QGX )
Сайнбаяр (Баянзүрх булзс)
Болортулга (Хасын хүлгүүд)
Өрнүүнбилэг (Аватар)

Эдгээр таван тоглогчоос нэг тоглогч тухайн байрлалдаа шилдгээр шалгарна.  Мөн өнөөдөр Спрайт лигийн гарааны таван тоглогч шалгаруулах санал асуулгын I шат СТО-нд 18.00 цагаас болно. Спрайт лигийн шилдэг гарааны тоглогчдоо 2011 оны 12 сарын 10-нд болох шинэ жилийн үйл ажиллагаан дээрээ танилцуулах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж