Спикер хоёр намын бүлгийн зөвшилцлийг яаравчлууллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Спикер хоёр намын бүлгийн зөвшилцлийг яаравчлууллаа

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг нартай уулзжээ.

Тэрбээр уулзалтын үеэр “Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ойрын өдрүүдэд батлах шаардлагатай байна. Иймээс намын бүлгүүд зөвшилцөж, яаралтай тохиролцох хэрэгтэй” гэлээ. Харин намын бүлгүүдийн дарга нар асуудлыг зөвшилцлийн замаар шийдвэрлэн Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ойрын хугацаанд батлахын төлөө ажиллахаа амлалаа. Хоёр намын бүлэг мажоритариас пропорциональ руу шилжихдээ тодорхой хувиар шилждэг байя гэдэг дээр санал зөрөөд байгаа юм.

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж