Дуучин Женнифер Лопезын хуучин нөхөр дуучин Марк Антони Латин Америкийн авьяастан шалгаруулах шоунд экс-эхнэртэйгээ хамтарч ажиллахаас татгалзжээ. Тэд өнгөрсөн сард “Q"Viva!” реалити шоуг зохион байгуулахаар Пуэрто Рико руу хамт явсан билээ. Марк Антонийн татгалзсан шалтгааны эзэн нь Женнифер Лопезын 24 настай бүжигчин амраг гэнэ. Хэдийгээр тэд шоунд хамтарч ажиллахаар зөвшөөрсний дараа салсан ч төслийн продюсер, зохион байгуулагчаар ажиллахаар тохиролцсон байжээ. Талархлын баяраар Хавайд залуу амрагтайгаа зугаалж буй гэрэл зургууд нь хэвлэлд нийтлэгдсэн нь Марк Антонийг галзууруулах шахсан аж. Женнифер Лопезын амраг Каспер Смарт түүний тайзны бүжигчдийн нэг. Марк Антони хамтран ажиллахаас татгалзсаны дараа тэд утсаар "утаа гартал" хэрэлдсэн гэнэ.
Н.Энх