Холливудын дэггүй охин Линдсей Лохан “Playboy” сэтгүүлтэй нэг сая ам.долларын гэрээ байгуулж, нүцгэн зураг авахуулсан тухай шуугиж байсан. Түүний нүцгэн зурагтай сэтгүүл ирэх нэгдүгээр сард худалдаанд гарах боловч хэн нэгэн нь тэдгээр зурагнуудыг интернэтээр дэлгэж орхижээ. Сэтгүүлийн нүүрэнд Линдсей Лохан “Playboy” сэтгүүлийн бэлэг тэмдэг болсон Банни туулайн толгойн хэлбэртэй сандал дээр нүцгэн сууж авахуулсан зураг нийтлэгдсэн байна. Согтуугаар машин барьж, хурд хэтрүүлсэн, дэлгүүрээс хулгай хийсэн, хар тамхи хэрэглэж, цагдаагийн газрын хар бүртгэлд хэдийнэ орсон Холливудын нялх оддын нэг,, 25 настай Линдсей Лоханы амьдралын хэв маяг Америкийн шар хэвлэлийн гол сэдэв болсон. Линдсей тэмдэглэлийн дэвтэртээ “Тэр бол миний амьдралд учирсан цорын ганц хайр байсан” гэж бичсэн хүн нь Холливудын жүжигчин Хит Лежер гэж хэлсэн нь олныг алмайруулсан. “Playboy”-д авахуулсан эхний зураг авалт сэтгүүлийн босст таалагдаагүй учир дахин авахуулжээ. Сэтгүүлийн босс Хью Хепнер “Линдсейн зураг Мерилин Монрог санагдуулам сонгодог болсон” гэжээ.
Н.Энх