“Ла Скала”-гийн хөшгийг Дон Жуан нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

“Ла Скала”-гийн хөшгийг Дон Жуан нээлээ

Сонгодог урлагийн хамгийн нэр хүндтэй тайзуудын нэг, Италийн “Ла Скала” театрын шинэ улирлын нээлт өчигдөр боллоо. Алдарт Моцартын “Дон Жуан” дууриар шинэ улирлын хөшгөө нээсэн бөгөөд улс төр, урлаг соёлын алдартнууд олноороо хүрэлцэн ирж үзжээ. Харин театрын гадаа Италид үүсээд байгаа эдийн засгийн хямралыг эсэргүүцсэн том хэмжээний жагсаал болов.

Гадаа нь жагсагчдын уухайлан хашгирч байх зуурт театр дотор халуун алга ташилт нижигнэж байсан гэнэ. “Дон Жуан” дуурийг Европ, АНУ-ын кино театруудаар шууд дамжуулан гарган, нийтдээ нэг сая гаруй хүн үзэж сонирхсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж