Ерөнхий сайд Балийн индрээс үг хэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Балийн индрээс үг хэлж байна

Ардчиллын төлөөх Балийн IV чуулга уулзалтын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр өглөө эхэллээ.  Тус  чуулга уулзалтад 82 орны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд тэдгээрийн 22 нь Ерөнхий сайдын төвшинд оролцож байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдыг хуралдааны танхимд орж ирэхэд тус улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно  угтан авч, форумын хүндэтгэлийн суудалд урилаа. Ерөнхий сайд С.Батболд одоо  форумын индэр дээрээс Ардчиллын төлөө Ази дахь хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, ардчиллын институцыг бэхжүүлэх чигглэлээр үг хэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж