Н.Энхбаярын туслахыг үргэлжлүүлэн хорихгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын туслахыг үргэлжлүүлэн хорихгүй

МАХН-ын дарга Н.Энхбаярын туслах Б.Тулгыг  “Өргөө” зочид буудал, Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн хувьчлалын хэрэгт холбогдуулан өнгөрөгч сарын 22-ны  өдөр УМБГ-аас баривчилсан билээ. Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс уг асуудлыг өнгөрөгч мягмар хэлэлцээд Б.Тулгыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэж батлан даалтад гаргасан юм. Үүнийг уг хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор О.Мөнхбаатар эсэргүүцэж, үргэлжлүүлэн хорих шаардлагатай хэмээн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан. Уг асуудлыг Сүхбаатар дүүргийн шүүх өчигдөр үдээс хойш хэлэлцээд Б.Тулгыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй  гэх шийдвэрээ хэвээр үлдээжээ. Дээрх асуудлаар нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга Ё.Сагсай мэдэгдэл хийж,  Б.Тулгыг суллахыг шаардсан жагсагчдыг мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахгүй байхыг хүссэн юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж