Дели-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэнэ | News.MN

Дели-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Дели-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Энэтхэг, Киргиз улсуудад айлчлаад иржээ. Түүнээс ямар зорилгоор ямар үр дүнтэй аялчлал хийгэд ирсэн талаар нь сонирхлоо.

-Энэтхэгээс яриагаа эхэлье. Та ямар зорилгоор Энэтхэгт айлчлаад ирсэн бэ?

-Энэтхэгийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын урилгаар ажлын айлчлал хийлээ. Өнгөрсөн зун Монголд айлчилсан Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингхэд бараалхаж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг дамжууллаа. Хоёр орны харилцаа, Энэтхэгийн Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо. Хоёр улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлж, харилцан ажилтан солилцох, хамтарсан сургалт, уулзалт хийх талаар тохиролцоо хийсэн.

Энэтхэгийн Ерөнхийлөгч Пратибха Девисингх Монгол Улс Дэлхийн ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа энэ үед ардчиллын боловсролыг дээшлүүлэх, Азид ардчиллыг бэхжүүлэхэд Монголтой хамтарч ажиллахаа илэрхийлж байлаа. Ирэх жил Энэтхэгт Ази дахь ардчилын асуудплаар олон улсын уулзалт хийхээр төлөвлөсөн байна. Уулзалтын бэлтгэлийг Энэтхэг, Монгол Улс хамтарч хийх юм.

-Энэтхэгийн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нэлээд хэдэн баримт бичиг баталж, гарын үсэг зурсан. Үүнээс нэн түрүүнд хэрэгжиж эхлээд байгаа ажил юу вэ?

-Энэтхэгийн Ерөнхийлөгч Монголд айлчлаад буцаж очмогц Дели-Улаанбаатарын хооронд шууд нислэг үйлдэх тухай асуудлыг хэрэгжүүлье гэсэн байна. Хэрэв ингэвэл хоёр улсын эдийн засаг, соёл, бүх талын харилцаа дээшилнэ гэж үзжээ. Монгол Улсын Зам тээвэр, аялал, жуулчлалын яамны зүгээс энэ онд багтаад анхны шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа. Ойрын хугацаанд хэрэгжүүлэх байх. Энэ бол хоёр орны харилцааны түүхэнд том үйл явдал болно.

-Хөрөнгө оруулалтын талаар ярьж байна уу?

-Энэтхэгээс Монголд хөрөнгө оруулах сонирхол тун их байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 50 гаруй жил болсон ч эдийн засгийн харилцаа хөгжөөгүй гэж хэлж болно. Худалдааны эргэлт ердөө 300 орчим мянган ам.доллар. Энэ бол чамлалттай үзүүлэлт. Энэтхэгийн тал нэмүү өртөг шингэсэн үйлдвэр, тухайлбал, гангийн үйлдвэр барих сонирхолтой байгаа. Энэ саналаа Монголын талд тавьсан. Үүнийг шийдвэл гуравдагч орны, мөн Азийн том орны хөрөнгө оруулалт Монголд орж ирэх юм.

-Киргизийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд сая оролцоод ирэв үү?

-Тэглээ. Киргиз бол бүс нутагтаа өвөрмөц орон болж байна. 2010 онд болсон хувьсгалын үр дүнд шилжилтийн Засгийн газар байгуулсан. Парламентын засаглалтай болсон. Монголын жишгээр ардчилсан замаар явах хэрэгтэй гэдэг санааг анх дэвшүүлж байсан орон. Киргизийн Ерөнхийлөгч асан хатагтай Р.Отунбаева Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой НҮБ-ын хурал дээр тааралдаад “Танай орны ардчиллын туршлагаас судлах бодолтой байгаа” гэж хэлж байсан. Энэ оны гуравдугаар сарын сүүлээр Киргизийн парламентын төлөөлөгчид Монголд ирж, туршлага судалсан. Шинэ Үндсэн хууль баталж Киргиз бол парламентын засаглалтай Бүгд найрамдах улс гэдгийг тунхагласан. Саяхан Ерөнхийлөгчийн сонгууль болж А.Атамбаев сонгогдлоо. Түүний тангараг өргөх ёслолд оролцоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг дамжуулаад ирлээ. Бас Ерөнхийлөгч асан Р.Отунбаеваг Монголд зочлохыг урьсан. Монголд ирэх их сонирхолтой хүн юм билээ.

-Монгол, Киргизийн харилцаа ямар байгаа вэ?

-Эртний харилцаатай хоёр орон бүх талын хамтын ажиллагаагаа идэвхжүүлж ажиллана гэж байна лээ. Киргизийн Ерөнхий сайдын айлчлалыг ирэх жил Монголд хийнэ. Мөн Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын хуралдаан 2003 оноос хойш болоогүй. Түүнийг сэргээж 2012 онд Монголд хуралдуулахаар боллоо.

                            Д.ОЮУН
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2011-12-08 202.180.218.254

shuud nisleg hiivel ih sain bna

Avatar

Зочин 2011-12-08 180.149.81.35

tusviin munguur shal demii saihan zugaalaad irj ali ert yariad uulzaad tohirtson asuudald zasgiin gazriin holbogdoh humuus hiideg ajliig genet erunhiilugchiin tamgiin gazriin darga hiideg boltsiin bna l daa

Avatar

Ха ха ха 2011-12-08 202.5.196.254

Саяхан л авилгал дээрэм хууль завхруулснаар аавын хаалга татаж байсан нөхөр одоо од болж гэнэ дээ ТЭНГЭРИЙН МУУХАЙ АРИЛДАГ ХҮНИЙ МУУ АРИЛДАГГҮЙ л гэлцдэгсэн дээ

Avatar

Зочин 2011-12-08 182.160.52.57

Хүн нь бол бол их сайн хүн юм билээ шүү

Avatar

Зочин 2011-12-08 202.179.20.212

сайн байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж