Аргентины ерөнхийлөгч шинэ ерөнхий сайдыг томиллоо | News.MN

Аргентины ерөнхийлөгч шинэ ерөнхий сайдыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Аргентины ерөнхийлөгч шинэ ерөнхий сайдыг томиллоо

Аргентины ерөнхийлөгч бөгөөд Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг толгойлдог Кристина Фернандес де Киршнер сайд нарын танхмын тэргүүнээр Абаль Мединийг томилосон байна. Ирэх бямба гаригт тэрээр тангараг өргөх ажээ.

Кристина Киршнер бүх нийтийн сонгуулиар өнгөрсөн аравдугаар сарын 23-нд хоёр дахь удаагаа 54,11 хувийн саналаар ерөнхийлөчөөр сонгогдсон юм. Түүний тангараг өргөх ёслол ирэх 10-нд болно. Хуан Мануэль Абаль Медина (Juan Manuel Abal Medina) танхмын тэргүүнээр сонгогдох хүртэл Засгийн газрын олон нийт ба хэвлэл мэдээлэлтэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга байв. Эдийн засгийн шинэ сайдаар Эрнан Лоренсино (Hernаn Lorenzino) томилогдсон ба өмнөх сайд Амадо Буду (Amado Boudou) дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Хөдөө аж ахуй, мал аж ахуй ба загас агнуурын яамны сайдаар Норберто Яуар (Norberto Yahuar) томилогдов. Харин өнө энэ алба хашиж байсан Хулиан Домингес (Juliаn Dominguez) парламентын сонгуулиар ялалт байгуулсан бөгөөд одоо түүний Доод танхимын спикер болжээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж