Тус сургуулийн дэргэдэх Техникийн паркийн “Термостат” компанийн захирал Игорь Шелехов “Энэ нано халаагуураар удахгүй эхний 40 гэрийг тоноглоно” хэмээн мэдэгдэв.
Нэг гэрийн тоноглол 150 долларын үнэтэй аж. “Гэрийн дулаан дээвэр нь хивс маягийн халаалтын систем юм. Гадаа -10 хэм байхад бага хүчин чадал зарцуулах ба -40 хэмийн хүйтэнд илүү хална” хэмээн эрдэмтэд баталж байна.
Тэдний боловсруулсан тусгай нанокомпозитын ачаар энэхүү халаагуур нь дулаанд мэдрэмтгий, тохируулагч элемент болон хувирчээ. Монгол гэрийн дээвэр дээр дөрвөн халаагч байрлуулж, голд нь дулаан хадгалагч материал бүхий тусгай блок суурилуулсан байна. Блок дээр халаагч элемент болон ойлгох, шингээх зурвасууд бий. Энэ нь хөнгөн цагаан /цацруулж, ойлгодог/ болон хар /дулааны урсгалыг шингээдэг/ гадаргуутай. Ийм байдлаар дулаан төвөөс эхэлж, бүх орон зайд жигд тархах аж. “Бид бүтээлдээ нэг жилийн баталгаа өгнө. Ийм халаагуур Якутад тав дахь жилдээ ажиллаж байгаа” хэмээн Игорь Шелехов ярьжээ.
Хэрэв монголчууд хавар тэдний бүтээлд эерэг үнэлгээ өгвөл оросууд 1000 ширхгийг үйлдвэрлэх аж. Монгол-Оросын хамтын ажиллагааны дараагийн шат нь эрчим хүчний хэмнэлттэй халаагч элементүүд байх юм. Авууштай нь түүн дээр хоол, цайгаа буцалгаж болох гэнэ.