Тус муж улсын Консепшн-Жанкшн гэдэг жижигхэн хотын нэгэн фермер маш
ховор солир олжээ. Энэ тэнгэрийн биетийг бүрдүүлдэг нэг грамм бодис 200
орчим долларын үнэ хүрэх гэнэ. Уг солир 17 кг-ийн жин татах учир 3,5 сая
орчим долларын үнэ хүрэх олдворыг азтай фермер олсон бололтой. Уг солир
бүр 2006 онд дэлхий дээр унажээ. Тухайн үед түүнийг энгийн нэг чулуу
гэж үзэж байв. Харин фермер солирыг хэлтлэх үед хүрэн хальсан дор шар
ногоон өнгийн эрдэс бодисоос тогтсон сонирхолтой хээ угалз байхыг олж
харсан байна.
Төдөлгүй ийм солир унасан гэдгийг Сент-Луис хотын химич, “солирын
ангууч” Карл Астон олж мэджээ. Тэрбээр солирыг бие даан судалдаг бөгөөд
орон нутгийн сонингуудад зар өгөх маягаар солир цуглуулдаг ажээ. Карл
2009 онд фермерээс дээрх солирыг худалдан авсан байна. Дараа нь энэ
тэнгэрийн биет Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн эрдэмтэн
Рэнди Коротевагийн гарт оржээ. Энэ солир нь маш ховор тохиолддог
палласит буюу төмөр болон чулуун солирын төрөлд хамаардаг байсан учир
эрдэмтэн их гайхсан аж.
Newsland.ru цахим хуудсанд бичсэнээр, уг солир Ангараг болон Бархасвадь
гарагийн хооронд оршдог сүүлт оддын бүсээс холгүй газраас дэлхий дээр
унасан бололтой.