Шведийн Стокгольм хотын Пэли-Хэссэлби дүүрэгт өнгөрсөн долдугаар сарын 11-нд 18 настай араб эрэгтэй хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаж, баривчлагдаад буй С.Бат-Отгоныг шүүх хурал өнөөдөр Шведэд болно. Гэхдээ шүүхийн шийдвэр 13-нд гарах аж. Шүүх хуралд С.Бат-Отгоны өмгөөлөгчөөр араб хүн ажиллах болсон байна. Түүнчлэн Монголоос түүний хоёр ах нь очиж, шүүх хуралд оролцох болжээ.
С.Отгон