Путин “Нэгдмэл Орос”-оос зайгаа барив

Хуучирсан мэдээ: 2011.12.08-нд нийтлэгдсэн

Путин “Нэгдмэл Орос”-оос зайгаа барив

ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин олон нийтийг хүлээн авах төвүүдийн удирдлагатай уулзахдаа эрх баригч намын чансаа унаж байгааг хүлээн зөвшөөрч, “Нэгдмэл Орос” бол “зальтнууд ба хулгайчдын нам” гэсэн үгэнд тайлбар хийлээ.

Чансааны уналт нь эрсдлийн хэмжээнийх биш, харин авлига, хулгайд буруутгаж буйд нь анхаарах хэрэггүй хэмээн ерөнхийлөгчид нэр дэвшигч хэлэв. Владимир Путин энэ мягмар гаригт ерөнхийлөгчийн сонгуулийн кампаниа бараг эхлүүллээ гэж хэлж болно.  Нам нь тэр өдрийн өглөөнөөс ерөнхийлөгчийн сонгуулийн бүрэн эрхт төлөөлөгч нарынхаа жагсаалтыг гаргасан байв. Өдөр нь нэр дэвшигч “Бүх Оросын Ардын фронт” байрласан байранд ирж Олон нийтийг хүлээн авах төвүүдийнхөө удирдлагатай уулзав.

Энэ уулзалт нь өнгөрсөн ням гаригийн сонгуулиас хойших ерөнхий сайдын оролцсон бүрэн хэмжээний арга хэмжээ боллоо. Намын нэр хүнд буурч байгаа ч Путины чансаанд онцын өөрчлөлт гараагүй гэсэн санаа энэ уулзалтаар сонсогдов.

Энэ үеэр Москвад сонгуулийн дүнд дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс нийгмийн сүлжээгээр нэгдэн Москвагийн төвд жагсан байв. Зөвшөөрөлгүй хийгдсэн гэх энэ эсэргүүцэлд оролцогсдын эсрэг цагдаагийнхан хүч хэрэглэн нийт 600 орчим хүнийг барин саатуулжээ.

 
Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж