
Хятадын Нийгмийн аюулаас хамгаалах яамны мэдээгээр баривчилгааг өнгөрсөн сарын 30-нд явуулсан байжээ. Энэ хэргийн мөрдөн байцаалтыг өнгөрсөн тавдугаар сараас хойш Сычуань мужаас эхлэн явуулж байжээ.
Цай Ляньчао (Cai Lianchao) гэгч этгээдийн толгойлсон бүлгийнхэн Хятадын бусад мужаас авчирсан 26 хүүхдийг худалдсан нь эхлээд илэрсэн байв. Цаашлаад ийм гэмт хэрэг есөн мужид илэрчээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин