Улсын чанартай 13218 км замыг өвлийн улиралд хэрэглэгчдэд саадгүй болгох явдал нэн чухал. Энэхүү хэсгүүдэд шинээр барьсан байр, гражийн тохижилт ямар байх, машин8 механизмын бэлэн байдал, хариуцсан замаа хэрхэн арчилж хамгаалж байгаа талаар үзүүлэх сургуулийг “Дархан-АЗЗА”, “Сэлэнгэ -АЗЗА” компаниудын жишээнд олон улсын болон улсын чанартай А0402, А0403 дугаарын замууд дээр зохион байгуулж зам хариуцагч байгууллагуудын 60 гаруй ажилтныг оролцуулсан байна. “Дархан АЗЗА”-ийн хамт олон Дархан-Эрдэнэтийн чиглэлийн замд Хөтөл тосгонд өөрсдийн хүчээр 100 гаруй сая төгрөгөөр хоёр давхар байр, дулаан гаражийг уурын зуухтайгаар барьж ашиглалтад оруулжээ. Улмаар замчид цаг агаарын ямар ч нөхцөлд тохь тухтай ажиллаж, машин техникээ бэлэн байлгаснаар хариуцсан зам дээрээ ажиллахад хэзээд бэлэн байх боломжтой болж байгаа юм байна. Мөн энэ байраа ашиглаж хойд болон төвийн бүсийн замчдад мэргэжлийн сургалтууд явуулахаар төлөвлөж байгаа аж. Үзүүлэх сургуулийн үеэр Канад улсад үйлдвэрлэсэн хүйтэн асфальтаар хүйтний улиралд замын нөхөөс хийх ажлыг туршжээ.
Б.Баатар
“Улс төрийн тойм” сонин