
Өнгөрсөн жилийн плэйоффт Дуайт Ховардыг зогсоож чадаагүй Кавалиерс баг улирлын дараа Шакийг солилцоогоор авч, бүсийн аваргын төлөөх тулаанд бэлтгэж эхэлсэн. Шилдэг 50 тоглогчийн нэг маань шинэ багтаа 12 оноо, 6.7 самбараас бөмбөг авалтыг 53 тоглолтод дундчилж гол зорилгоо биелүүлж чадсан. Шактай Кавалиерс энэ улиралд Орландо Мэйжик, Лос Анжелес Лейкэрс багуудтай хийсэн 5 тоглолтоос 4 хожилтой гарч ирсэн нь аюул дагуулж байсныг гэрчилнэ. Шакийг орлож Бразил тоглогч Андерсон Варежао төвийн тоглогчоор гараанд гарах бол сэлгээнээс Леон Поуи тус болохоор бэртлээс эргэн иржээ. Мөн энэхүү баг чөлөөт агент болоод байгаа Зидрунас Илгаускасыг буцаан авах төлөвлөгөөтэй байгаа. Ингэхийн тулд 3 дугаар сарын 21-ний өдрийг дүрмийн дагуу хүлээх боллоо. “Шактай бид будагтай талбайд илүү хүчирхэг байсан, эсрэг багаас алдаа авч асуудал үүсгэх маш хялбар байсан. Одоо түүнгүйгээр Пик энд Рол хувилбар болон илүү оролт хийж, илүү холын зайнаас довтолж тоглох шаардлагатай болоод байна. Бид тоглолтынхоо хэв маягаа өөрчлөх хэрэгтэй” гэж багийн нөхөд нь хэлж байна.
“Score” studio. Б.Ялалт
yes 2010-03-02 127.0.0.1
tiimee shak playoff-g ulam sonirholtoi bolgono bh lberon olon jil toglooson odoo avarga avah bolson shuudee shak min heheh
dorj 2010-03-02 127.0.0.1
bayrlla tanaih shinechilehgdseneesee hoish uneheer dajgu bolson bn
wade 2010-03-02 127.0.0.1
uneheer haramsaltai bainaashak ah gehdee edgeed orood ireesei gej hvsch bainaaaaene tsag uyiin huchregdeshgv tow shuu dee