Шакил Онилийн хувьд энэ удаагийн улирлын тоглолт дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Шакил Онилийн хувьд энэ удаагийн улирлын тоглолт дууслаа

Шакил Онилийн хувьд энэ удаагийн улирлын тоглолт ийнхүү дууслаа. Одоо Кавалиерс төвийн тоглогчоо плэйоффт ирээсэй гэж найдах л үлдлээ. Онийл орон нутгийн цагаар даваа гаригт баруун гарынхаа эрхийн хуруунд мэс ажилбар хийлгэх бөгөөд 7-8 долоо хоногийн хугацаанд эдгэх ажээ. Харин энэ улирлын тоглолт дуусахад 7 долоо хоног үлдээд байна.

Өнгөрсөн жилийн плэйоффт Дуайт Ховардыг зогсоож чадаагүй Кавалиерс баг улирлын дараа Шакийг солилцоогоор авч, бүсийн аваргын төлөөх тулаанд бэлтгэж эхэлсэн. Шилдэг 50 тоглогчийн нэг маань шинэ багтаа 12 оноо, 6.7 самбараас бөмбөг авалтыг 53 тоглолтод дундчилж гол зорилгоо биелүүлж чадсан. Шактай Кавалиерс энэ улиралд Орландо Мэйжик, Лос Анжелес Лейкэрс багуудтай хийсэн 5 тоглолтоос 4 хожилтой гарч ирсэн нь аюул дагуулж байсныг гэрчилнэ. Шакийг орлож Бразил тоглогч Андерсон Варежао төвийн тоглогчоор гараанд гарах бол сэлгээнээс Леон Поуи тус болохоор бэртлээс эргэн иржээ. Мөн энэхүү баг чөлөөт агент болоод байгаа Зидрунас Илгаускасыг буцаан авах төлөвлөгөөтэй байгаа. Ингэхийн тулд  3 дугаар сарын 21-ний өдрийг дүрмийн дагуу хүлээх боллоо. “Шактай бид будагтай талбайд илүү хүчирхэг байсан, эсрэг багаас алдаа авч асуудал үүсгэх маш хялбар байсан. Одоо түүнгүйгээр Пик энд Рол хувилбар болон илүү оролт хийж, илүү холын зайнаас довтолж тоглох шаардлагатай болоод байна. Бид тоглолтынхоо хэв маягаа өөрчлөх хэрэгтэй” гэж багийн нөхөд нь хэлж байна.

“Score” studio. Б.Ялалт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж