Хятад компанийн захирал ИТХ-ын дарга болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Хятад компанийн захирал ИТХ-ын дарга болжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар тус сумын ИТХ-ын даргаар Х.Нэхийт гэгчийг сонгожээ. Нутгийн иргэдийн хэлснээр Х.Нэхийт нь Оюутолгойн төслийн усны хоолойг холбох ажлыг гүйцэтгэж буй 100% хятадын хөрөнгө оруулалттай JDCC компанийн захирлаар ажилладаг аж.  Энэхүү компани 1500 гаруй хятад ажилчидтай бөгөөд олон зуун монгол иргэний ажлын байрыг булааж байгаа хэмээн иргэд дургүйцдэг юм байна. Түүнчлэн Х.Нэхийтийг өмнө нь хууль бусаар алт хил давуулан борлуулдаг сүлжээнд байсан, сумын ИТХ-ын төлөөлөгч тэргүүлэгч байхдаа Гашуун сухайтын боомт дээр 10 га газар хууль бусаар өөрийн эзэмшилд авсан гэх зэргээр иргэд буруутгадаг гэнэ. 

О.Сэргэлэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж