Насжилт өндөртэй машинд өндөр татвар ногдуулна

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Насжилт өндөртэй машинд өндөр татвар ногдуулна

УИХ-аар Төсвийн тухай хуулийг батлахдаа Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ту­хай хуулийн төслийг хамт баталсан. Тэгэхээр ирэх сарын 1-нээс эхлэн автомашины гаалийн бүрдүүлэлт хийхдээ шинэ хуулийн дагуу тат­вар төлөх ёстой. Үүнийг доорх хүснэг­тээс харна уу.

д/д

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/

Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /ам.долларт
шилж
үүлснээр/

 

Үйлдвэрлэгдсэн
оноос хойших хугацаа /жилээр/

0-3 жил

4-6 жил

7-9 жил

10 ба түүнээс дээш жил

1.

1500 ба түүнээс
дээш

500

1000

2000

6000

2.

1501-2500

1500

2000

3000

7000

3.

2501-3500

2000

2500

4000

8000

4.

3501-4500

4500

5000

6500

10500

5.

4501 ба түүнээс
дээш

7000

7500

9000

13000

Хилээр нэвтрүүлж байгаа авто­машинуудаас дээрх журмын дагуу албан татвар хураахаар болсон ч Гаалийн ерөнхий газарт УИХ-ын тогтоол хараахан ирээгүй бай­гаа аж. Автомаши­нуудад оног­дуу­лахаар болсон онц­гой албан татварын хэмжээ зарим жо­лоочид таалагдахгүй байгаа бол автомашины ченжүүдийн дураараа авирладаг байдлыг дэвэргээд байгаа юм.

Энэ талаар Гаалийн ерөнхий газ­рын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга М.Өлзийбат доорх хариултыг өгсөн юм.

-Хилээр оруулж ирж байгаа хуу­чин автомашинуудыг хязгаарлах бод­лого баримтлахгүй атлаа шинэ машинуудад өндөр татвар ног­дуулж байгаад шүүмжлэлтэй хан­дах хүн цөөнгүй байна. Дэл­хийн жишгээр бол насжилт өндөртэй автома­шинуудыг зах зээлээс шахах үүд­нээс өндөр татвар ногдуулаад ши­нэ автомашинуудад бага татвар ногдуулдаг биш үү?

-Хөдөлгүүрийн хүчин чадал нь 2500-аас дээш буюу жипний төрлийн машинуудад оногдуулах албан татварын хэмжээг нэмсэн. Өмнө нь ийм төрлийн машинуудад 4000 ам.долларын татвар оног­дуул­даг бай­сан бол шинэ хуулиар 10 мянган ам.долларын татвар оногдуулахаар болсон байгаа. Эдгээр машины ялгаруулах хорт утаа харьцангуй их байдаг. Мөн 10-ээс дээш жил явсан машинууд эрсдэл ихтэй байдаг.

-Таны хэлснээр бол том оврын ма­шинуудын үнэд л өөрчлөлт га­рах юм байна. Гэтэл бодит зах зээл дээр машины үнэ огцом өссөн шүү дээ?

-Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр хөдөлгүүрийн хүчин чадал нь 2500-аас дээш автомашинуудын үнэ нэ­мэг­дэх судалгаа гарсан. Харин зах зээл дээр автомашины үнэ өсөх нөх­цөл бүрдэхгүй гэсэн тооцоо хийс­ний үндсэн дээр уг хуулийн төслийг бо­ловсруулсан. Тиймээс автома­шины үнийг зохиомлоор хөөрөгдөж байгаа байх.

Дээрх хуулийн төслийг агаарын бохирдол, замын түгжрэл, авто ос­лын хэмжээ зэргийг харгалзаж үз­сэний үндсэн дээр боловсруулсан гэнэ. Учир нь насжилт нь бага, хөдөлгүүрийн хүчин чадал нь 3500 хүр­тэлх автомашинуудаас авах онц­гой албан татварын хэмжээг огт нэмээгүй аж. Ямартай ч эрх баригчид “Чадалтай нь мөнгөө төлөөд том оврын машинаа унаг. Харин чадахгүй нь жижиг тэрэгнүүдээ унаг” гэсэн бодлогыг баримталсан бо­лолтой. Өнөөгийн нийгэмд үүсээд байгаа баян, хоосны ялгааг улам бүр нэмэхээр шийджээ. Эсвэл “Баячууд нь их татвар төлөх ёстой” гэдэг барууны орнуудад газар аваад байгаа жишгийг нэвтрүүлэхээр шийдээ юм уу даа. Бодит байдал дээр монголчуудын амьдралын түвшин ямар байгааг мэдэхгүй байгаа тэдний хүссэнээр удахгүй Монголоор дүүрэн нэгэн жигд жижиг тэрэг давхих нь ээ. Үнэгүй юманд “нугасгүй” мон­гол­чуудын эрэлтийг харгалзаад машины ченжүүд үйлдвэрлээд гур­ваас доош жил болж байгаа хөдөл­гүүрийн хүчин чадал нь 1500-аас доош машин бөөндөөд байхаа ч нэг мэдэх байлгүй.

Р.Сарангоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж