Баянхонгорт дахин газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Баянхонгорт дахин газар хөдөлжээ

Баянхонгор аймагт арванхоёрдугаар сар гарсаар хоёр ч удаа газар хөдөлсөн тухай  “Одон орон, геофизикийн судалгааны төв” цахим хуудсандаа мэдээлжээ.

Тус аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 44 км зайд  буюу тус сумын II багийн нутаг Баян Аараг хэмээх газарт энэ  сарын 5-ны 23.32 цагийн орчимд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн Баянхонгор аймгийн Баянговь сумаас хойд зүгт зургаан км газарт энэ сарын 1-нд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон аж. Албаны эх сурвалжийн мэдээллээр газар хөдөлсөн бүс нутагт хохирол учраагүй гэнэ.

Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд тус аймгийн Баацагаан сумаас баруун урд зүгт 17 км-ийн зайд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Бөмбөгөр сумын Соёлын төв, эмнэлгийн хэд хэдэн өрөө, хувийн хоёр ч орон сууцны тааз, хананд цууралт гарч байсан юм.

А.Зул

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж