ТҮЦ-ийн худалдагчийг найз нь хөнөөсөн байжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

ТҮЦ-ийн худалдагчийг найз нь хөнөөсөн байжээ

Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг, Санкт-Петрбург төвийн ойролцоох ТҮЦ шатаж, худалдагч  эмэгтэй амиа алдсан хэрэг  өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд гарсан. Худалдагч эмэгтэйг угаартаж, галд амиа алдсан гэх таамаг байсан ч шүүх эмнэлгийн задлан шинжилгээ, шинжээчийн үзлэгээр талийгаач гадны нөлөөтэй  нас барсан, галыг санаатай тавьсан болохыг тогтоожээ. Уг хэргийг талийгаач эмэгтэйн найз  болох 31 настай Д гэгч эмэгтэй үйлдсэн байна.  Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ 40 мянган төгрөгөө авахаар очтол 20 мянган төгрөг өгснөөс маргалдаж, ороолтоор  нь боосон гэдгээ хүлээжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж