Цагдаа нар эмнэлгийн аппарат бэлэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Цагдаа нар эмнэлгийн аппарат бэлэглэнэ

Цагдаагийн байгууллагын албан хаагчид зүрх судасны өвчтэй хүүхдүүдэд туслахаар болжээ. Тэд Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн эмгэг судлалын тасагт зүрх судас холбогч аппарат бэлэглэж байгаа юм байна. Аппарат гардуулах арга хэмжээ өнөөдөр 14.00 цагт Эх нялхасын эрдэм шинжилгээний төв дээр болох юм. Цагдаа нарын санаачилсан энэхүү сайн үйлсийн аянд цагдаагийн алба хаагчид сэтгэлийн хандив болгож хүн тус бүр мянган төгрөг цуглуулжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж