
Энэ оны эхээр техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээний ажлыг эхлүүлсэн “Занаду Майнз” нийтдээ 7500 тууш метр цооног өрөмдөхөөр тооцоолжээ. Тус компанийн геологийн зөвлөх МакЭлрой Брайн 120 метрийн гүн дэх бодит нөөцийн хэмжээг 100 сая тонн, боломжит нөөц 10 сая тонн гэж тогтоожээ. “Занаду Майнз” Дорноговь аймгийн Чойр-Нялгын сав газарт 131 км талбайд зэргэлдээ гурван ордын лиценз эзэмшдэг. Галшарын төслийн талбай Бор Өндөрийн хайлуур жоншны уурхайгаас 65 км зайд, Хятадын хилтэй ойр оршдог. Өнгөрсөн долоо хоногт “Занаду Майнз” Ашигт малтмалын газраас Хар тарвагатайн нүүрсний ордын 83.5 км газрын ашиглатын лицензийг авсан байна. Лицензийн эрхийн дагуу тус ордын ашиглалтын хугацаа 30 жил бөгөөд 20 жилээр хоёр удаа сунгах боломжтой юм байна.
“Занаду Майнз” чулуун нүүрсийг байгалийн хий болгохоор төлөвлөж байгаа гэнэ.