
Ирэх амралтын өдрүүдэд Лондон хотноо чөлөөт, сонгомол бөхийн олимпийн сорил тэмцээн болох билээ. Уг тэмцээнд зарим хүчтэй багууд төлөөллөө илгээж, ХХХ зуны олимпийн дэвжээгээ тандахаар зорьж байна. Тухайлбал, ОХУ-ын шигшээ багийг олимпийн аварга Асланбек Хуштов, дэлхийн хошой аварга Виктор Лебедев, дэлхийн дэд аварга Екатерина Букина, Европийн хошой аварга Опан Сат нар ахлан мордохоор болжээ. Уг тэмцээний үеэр FILA-гийн олимпийн зэрэглэлийн шүүгч нарын сургалт, олимпийн эрхийн шалгалт мөн болох юм. Уг сургалтад оролцох 54 шүүгчийн дунд Монгол Улсын иргэн А.Басхүү, Б.Төмөрбаатар нар мөн багтаж байгаа. Манай шүүгчид өнөөдөр эх орноосоо мордох юм.