Интернэтийн ертөнцөд цензур хэрэгтэй юу?

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Интернэтийн ертөнцөд цензур хэрэгтэй юу?

Энэтхэгийн Мэдээллийн технологийн яамны сайд Капил Сибал Google, Twitter, Facebook, Yahoo компаниудын удирдлагатай уулзаж, олон нийтийн эдгээр сайтуудад тавих мэдээлэл ямар нэг хэмжээгээр хяналттай байх хүсэлтийг тавилаа. Гэхдээ одоогоор ямар нэг албан ёсны шийдвэр, тохиролцоонд хүрээгүй байна. “Бид ямар нэг цензурыг шаардаж байгаа хэрэг биш. Залуу үе, хүүхэд багачуудын сэтгэлгээнд интернэтийн мэдээлэл маш өндөр үүрэг гүйцэтгэдэг болсон энэ цаг үед тэнд цацагдах мэдээлэл зөв байх ёстой гэдэг үүднээс ийм хүсэлт тавьж байна” хэмээн сайд тайлбарлав.

“Нью-Йорк таймс” сонинд бичсэнээр бол хагас жилийн өмнө Facebook-д Энэтхэгийн Конгрессийн намын тэргүүн Соня Гандийг доромжлон шоглосон зураг тавигдсанаас үүдэн тус улсын эрх баригчид ийм хүсэлтийг тавьж эхэлсэн аж. 1.2 тэрбум хүн амтай Энэтхэг улс Гандийн гэр бүлтэй холбоотой аливаа сөрөг зүйлд тун эмзэг ханддаг. Өнгөрсөн жил Испанийн нэгэн зохиолчийн бичсэн Соня Гандийн амьдралын тухай номын англи хэл дээрх орчуулга, өнөө жил Британийн зохиолчийн бичсэн Махатма Гандийн хувийн амьдралын тухай шуугиан тарьсан номыг өөрийн оронд хаасан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж