Аз гэж үнэхээр байдаг

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Аз гэж үнэхээр байдаг

Аз гэдэг хүний амьдралд тэр болгон тохиож байдаггүй ч тохиосон үедээ хайр гамгүй бэлгүүдийг өгөх нь бий. Сонирхолтой нэгэн жишээ дурьдхад энэ хорвоо дээр дэлбэрсэн хоёр атомын бөмбөгнөөс хоёулангаас нь амьд гарсан азтай нэгэн иргэн байдаг аж. Япон улсын иргэн Ямагүчи Цютому нь 1945 оны 8 дугаар сарын 6 ны өдөр ажлын томилолтоор Хирошима хотод явж байгаад АНУ-н хийсэн эхний цөмийн довтолгоонд өртөөд, бага зэргийн түлэгдэлттэйгээр амьд гарчээ. Тэрбээр гурав хоногийн дараа өөрийн гэр Нагасаки хотод буцаж очоод дахин цөмийн довтолгоонд өртсөн юм байна. 210 мянга гаруй япончуудын амь насыг авч одсон хоёр удаагийн атомын цөмийн аюултай довтолгооноос Ямагүчиг  амьд үлдэж чадсан юм байна.

Харин миний өнөөдөр өгүүлэх гэж буй явдал Монгол улсад хэдхэн  хоногийн өмнө болсон явдал юм. Ертөнцийн эд баялаг, бүтээн байгуулалт, баян тансагийн илэрхийлэл болоод байгаа Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоор аялан, хүний гараар бүтсэн гайхамшигуудыг үзэн, хосоороо амрах эрхийг БСБ Сервис компанийн “Үнэнч хэрэглэгчийн 20 хоног” урамшуулалт худалдааны үнэнч хэрэглэгч С.Энхтөр болон түүний гэргий Б.Анхтуяа нарыг азын тэнгэр ивээж энэ удаагийн азтанаар тодорууллаа.

Азтанаар тодороод байгаа үнэнч худалдан авагч нартай баяр хүргэж тэдний баярласан сэтгэгдлийг нь уншигч түмэнтэйгээ хуваалцаж байгаадаа таатай байна.


 
-Сайн байцгаана уу? Азтан болсонд баяр хүргэе.

Сайн. Сайн байна уу? Баярлалаа. Мөн бидэнд энэхүү сайхан бололцоог олгож байгаа БСБ Сервис компанийн хамт олонд маш их баярлалаа.
 
-Та азтан болсноо хэзээ мэдсэн бэ? Анх сонсоход ямар сэтгэгдэл төрж байв?

-Бид хоёр анх БСБ-ийн 4-н зам дахь Элба төв дэлгүүрээс худалдан авалт хийгээд сугалаанд оролцох эрхтэй болсон. Гэхдээ өмнө нь азтан болж байгаагүй болохоор азтан болно гэж огт бодоогүй, Бүр сугалаа авсан гэдгээ ч мартсан байсан. Тэгтэл нэг орой хүнсээ цуглуулаад дэлгүүрт явж байтал “БСБ-ийн Дубай явах азтанаар тодорсонд баяр хүргэе” гээд утасдахад нь үнэхээр чихэндээ итгээгүй.

-Та яагаад худалдан авалт хийхдээ БСБ-г сонгосон бэ?

Хуучныг бодоход өнөөдөр маш олон электрон барааны дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж барааны сонголт хийхэд хэцүү болсон байна. Хаанаас авахаа сайн мэдэхгүй. Гэхдээ чанар, удаан эдэлгээ талаас нь харвал БСБ-н бараанууд л сэтгэлд нийцэж байсан. Тэгээд бас зөн совин нөлөөлсөн байх аа. БСБ-гээс аваагүйсэн бол өдийд  Дубай явах гээд зогсож байхгүй байх байсан. Инээв…
 
-Ярилцсанд баярлалаа

-Танд ч бас баярлалаа

 
Шинэ технологи, сайн чанарын бараануудаас гадна хэрэглэгчиддээ зориулж буй өгөөмөр сэтгэлээрээ онцгойрон ялгардаг БСБ сервис компаний хамт олондоо цаашдынх нь ажилд амжилт хүсье. Дашрамд дуулгахад БСБ-ийнхэн Шинэ Жилийн баярыг тохиолдуулан супер азтандаа бүрэн тавилгатай нэг өрөө байр бэлэглэх гэж байгаа юм байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж