Өмнөговьт шар өвчний халдвар өндөр байна

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Өмнөговьт шар өвчний халдвар өндөр байна

Өмнөговь аймагт шар өвчний халдвар өндөр байна.  Өнгөрсөн жил энэ аймагт шар өвчний тохиолдол 22 бүртгэгдэж байсан бол энэ онд дөрөв дахин нэмэгджээ. Шар өвчнөөс болж энэ онд бага насны хоёр ч хүүхэд өвчин нь хүндрэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Шар өвчин их байгаагаас болж тус аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасаг ачааллаа дийлэхгүйд хүрсэн байна. Иймээс аймгийн Засаг даргын  захирамж гарч 20 ортой нэмэлт тасаг ашиглалтанд оруулжээ. Шар өвчний  голомт Даланзадгадын есдүгээр цэцэрлэгээс илэрсэн тул Засаг даргын захирамжаар үйл ажиллагааг нь түр хаасан байна. Тус аймагт халдвар ихсэх болсон шалтгааныг эмч мэргэжилтнүүд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэврийн дэглэм сахихгүй байгаа нь их нөлөөлсөн хэмээн үзжээ. Одоогийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт 46 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Доод тал нь 14-21 хоног хэвтэж, эмчлүүлэх ёстой ч ихэнх хүүхдүүдийн биеийн байдлаас болж 40 -50 хүртэл хоногоор хугацаа хэтрүүлэн эмчлүүлж байгаа учраас орны тоо хүрэлцэхгүй байгаа гэнэ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж