
Залуучуудын өвлийн анхдугаар олимп эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Манай улсаас энэ олимпод оролцох тамирчид албан ёсоор тодорсоор байна. Өмнө нь гүйлтийн цанын төрөлд Д.Өсөхбаяр хэмээх Бор-Өндөрийн хүү олимпод оролцох эрхээ авсан. Тэгвэл түүний араас тэшүүрийн спортын мастер А.Ариун-Учрал Инсбрукийг зорих эрхтэй болов. Тэрээр тэшүүрийн төрлөөр олимпод оролцохоор албан ёсоор эрхээ авсан байна.