“Нюанс”-ынхан СТА боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

“Нюанс”-ынхан СТА боллоо

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өчигдөр 10 насны төрсөн өдрөө фэнүүдийнхээ хамт тэмдэглэж, нэгэн үдшийг үзэгчидтэй хамт өнгөрүүлсэн “Нюанс”-ын залуус Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнуулав. Энэхүү хүндтэй цол тэмдгийг өчигдөр тоглолтынх нь үеэр УДБЭТ-ын захирал хатагтай Б.Сэргэлэн, дэд дарга Д.Баатар, Гавьяат жүжигчин Б.Эрдэнэбат нар гардуулан өглөө. “Нюанс” хамтлагийн гурван залууг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр харин залуу гишүүн Д.Дүйнхоржавыг БСШУЯ-ны Хүндэт жуух бичгээр шагнасан нь тэдний хувьд 10 насны төрсөн өдрийн хамгийн том бэлэг байв.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж