
“Нобель Групп” нь энэ оны эхээр Австралийн “Занаду Майнз”, ”Xstrata”, Бразилийн “Вэйл”, Англи-Австралийн уул уурхайн аварга “Рио Тинто”-тай хамтран Монголын уул уурхайн салбарт олборлолт явуулж эхэлсэн юм.
Монголын нүүрсийг Япон, Өмнөд Солонгосын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа дэлхийн түүхий эд ханган нийлүүлэгч томоохон ложистик компанийн нэг “Нобель Групп” “Аспайр Майнинг” компанийн хувьцааны 8.3 хувийг эзэмшдэг.
“Aspire Mining” өнгөрсөн аравдугаар сард “Овоот” нүүрсний уурхайд олборлолт явуулахаар 32.8 сая австрали долларын хувьцаа босгожээ. Хөвсгөл аймаг дахь “Овоот” нүүрсний уурхайн нөөцийг 330 сая тонн гэж тогтоосон хайгуулчид нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоохоор шинжилгээ хийж байгаа гэнэ.
“Аспайр Майнинг” компанийн хувьцааны багагүй хувийг “Саутгоби ресурс” болон Канадын “Айвенхоу Майнз” эзэмшдэг байна.