Мөсөн гаригийн гайхамшиг

Хуучирсан мэдээ: 2011.12.07-нд нийтлэгдсэн

Мөсөн гаригийн гайхамшиг

“Дисковери” суваг BBC телевизийн хамтын бүтээл “Мөсөн гариг” баримтат кино бидний хэзээ ч харж байгаагүй үнэмшмээргүй өөр амьдралыг дэлгэн харуулах болно. Туйлын ертөнцөд болж буй долоон үйл явдлыг уур амьсгалын өөрчлөлттэй холбон үзүүлснээрээ энэ бүтээл үнэ цэнтэй ажээ.


Туйлын амьдралыг бүрэн утгаар нь зураглан гаргаж ирсэн уг кино ирэх оны гуравдугаар сарын 18-нд дэлгэцнээ анх гарна гэдгийг өчигдөр албан ёсоор мэдээлэв. Киноны уран бүтээлчид мөсөн туйл дээр 2356 хоног, мөсөн далай дээр 1.5 жил, мөсөн доор 134 цаг зураг авчээ. Үүний үр дүнд дэлхийн хамгийн том барилгаас ч том мөсөн уул үүсэж байгааг, дөнгөж төрсөн хүүхдээс ч жижигхэн туйлын баавгайн бамбарууш зэрэг олон сонирхолтой зургийг дурандаа буулгаж чадсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж