Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчид ОХУ-ын Красноярск хотноо өнгөрсөн нэгдүгээр сарын 29-31-нд болсон алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит гранпри тэмцээнээс хилийн чанад дахь “тулаан”-ыхаа гарааг эхэлж, энэ тэмцээнээс Б.Одончимэг /67 кг/ мөнгө, Н.Алтантуяа /55 кг/, Б.Оюунсүрэн /67 кг/, Г.Наранчимэг /72 кг/ нар хүрэл медаль хүртсэн бол хоёрдугаар сарын 12-14-ний єдрvvдэд Туркийн Стамбул хотод болсон Яшар Догугийн нэрэмжит 38 дахь удаагийн тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар /эр-55 кг/, Ц.Энхжаргал /эм-51 кг/, О.Бурмаа /эм-72 кг/ нар мєнгєн медаль хvртэж, Г.Мандахнаран /эр-60 кг/ хvрэл медалийн эзэн болсон юм. Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны А зэрэглэлийн Гранпри тэмцээнд амжилттай оролцоод байгаа Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид маргааш эх орондоо ирэх юм байна.
Б.Баясах