
Энэтхэгийн
Ерөнхийлөгч Патил хуурай замын хээрийн сургууль болж байгаа Ражастхан
мужид очин цэргийн тээврийн Ми-17 нисдэг тэргээр ниссэнээс гадна 15
минутын турш танкаар явж үзжээ. Пратибха Патил хэдийгээр нас өндөр ч
гэсэн орчин үеийн цэргийн техникийг их сонирхдог. Тэрээр 2009 онд орчин
үеийн байлдааны Су-30 МКИ сөнөөгч онгоцоор ниссэн анхны энэтхэг эмэгтэй
ерөнхийлөгч болсон юм.
Энэтхэгийн ерөнхийлөгч Т-90 танкийг
биечлэн туршсан нь орос танк шаардлагатай байгаагийн гэрч болж байна
хэмээн цэргийн шинжээчид өгүүлж байна. Энэтхэгийн армийн зэвсэглэлд
байдаг Т-90 танк танкуудыг Орос 2002 онд нийлүүлжээ. Үүний зэрэгцээ
Тамилнад мужийн Авадихотод уг танкийг лицензээр үйлдвэрлэх гэрээг 2001
онд байгуулсан бөгөөд Энэтхэгийн армид уг танкийг “Бхимша” гэж нэрлэдэг
гэнэ.